2020/04/14Cyber security

VPN болон Proxy үйлчилгээнүүдийн аюулгүй байдал

Орчин үеийн кибер ертөнцөд бид өөрсдийн хувийн аюулгүй байдлыг илүү чухалчлах болсон. Тиймээс VPN vs Proxy серверүүдийн ялгааг таньж мэдэх, түүнчлэн серверүүдийг хаана,хэзээ ашиглаж болох, хэзээ ашиглаж болохгүй талаар та энэхүү нийтлэлээс мэдэж болно. 

Proxy гэж юу вэ?

Proxy болон Proxy сервер бол хэрэглэгчээс илгээж байгаа хүсэлт, хандахыг, холбогдохыг хүсч байгаа сервер рүү дамжуулдаг, мөн хариу өгөгдлийг серверээс хүлээн аваад хэрэглэгч рүү дахин дамжуулдаг гүүр шиг үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг шууд интернет орчинд хандуулахгүй тодорхой серверээр дамжуулж хандуулдаг. Энэ нь хэрэглэгчийн логик хаяг болох IP хаяг болон газарзүйн байршлийг нууж харуулдаг юм.

VPN and Proxy

VPN гэж юу вэ?

VPN виртуал хувийн сүлжээ нь хэрэглэгчийн хүсэлтийг нийтийн сүлжээгээр дамжуулахдаа шифрлэгдэн дамжуулах боломжийг олгодог. VPN бүрэлдэхүүн хэсгийн нэг болох VPN програмууд нь таны дата төхөөрөмжөөс гарах үед нь шифрлэж VPN үйлчилгээ үзүүлэгчрүү нууцлалтай дамжуулж өгдөг.

**VPN vs Proxy сервер аюулгүй байдлын харьцуулалт: **

Та ер нь ойлгосон байх учир нь VPN бол датаг шифрлэж зөвшөөрөлгүй этгээд харахаас сэргийлдэг. Харин Proxy сервер бол ширфлэхгүй бөгөөд таны дата хэн нэгэн зөвшөөрөлгүй харах, хандах, өөрчлөх эрсдэлтэй гэхдээ!

VPN-н аюулгүй байдал:

VPN бол бидний мэдэж байгаагаар аюулгүй байдлын CIA фунцуудыг хангадаг. Энэ нь нууцлал, бүрэн бүтэн байдал болон таних системүүдийг хангасан цогц аюулгүй байдлын шийдэл юм.

Confidentiality: Зөвшөөрөлгүй хэн нэгэн харах, унших, хандахаас сэргийлэх

Integrity: Зөвшөөрөлгүй хэн нэгэн өөрчөлт хийгдэхээс сэргийлэх

Authentication: Зөвшөөрөгдсөн хүн хандах боломжтой.

Proxy-н серверийн аюулгүй байдал:

Та өмнө сонссон байх хэрэглэгчийн тухай мэдээллийг зарж байна гэх мэт?

Proxy серверийн өөрийн үндсэн үйлчилгээ бол интернэтрүү хандах боломжийг олгодог үйлчилгээ юм. Бид ихэвчлэн HTTP болон SOCKS протолуудыг ашиглаж холболтыг хийдэг. Энэ нь хакерууд Рroxy серверээр дамжуулагдаж байх үед датаг хулгайлах эрсдэлтэй, мөн таны Рroxy сервер дээр оруулж байгаа датаг хуулбарлан авах эрсдэлтэй байдаг.

Дээрх эрсдэлүүдээс дамжуулалтын үед гарах эрсдэлийг Socket Secure (SOCKS5) протокол нь сэргийлэх боломжтой. Гэхдээ proxy сервер нь дата хулгайлах эрсдэл хэвээрэй үлдэж байгааг санах хэрэгтэй шүү.

VPN дараах үед ашиглабал илүү сайн:

VPN нь хакер, засгийн газар жишээ нь /FBI/ ер нь хэн ч таны датаг харах боломжийг олгодоггүй нууцлалыг хангадаг үйлчилгээг эргэн санах хэрэгтэй. Мөн интернет орчинд таны IP хаяг болон байршлыг нууснаар anonymous буюу хэн ч байх боломжийг олгоно.

VPN нь дараах үйлчилгээнд илүү тохиромжтой.

  • Онлайн худалдаа хийхтэй холбоотой кредит картны мэдээлэл оруулах үед;
  • Нийтийн утасгүй сүлжээнд аюулгүй байдлаа хангах үед;
  • Манай улсад зарим веб сайтад хаасан байдаг тэдгээр веб сайтуудад хандах үед;
  • Хоёр болон олон оффисуудыг интернетээр дамжуулан нууцлалтай нэг сүлжээ болгон ашиглах үед;
  • Зарим интернет үйлчилгээ газар зүйн байршлаар нь хандалтыг хязгаарласан байдаг тэр хязгаалалтыг тойрч гарах үед ашиглагдана.

VPN дараах үед ашиглахад хүндрэлтэй:

  • Интернет холболтыг удаан болгодог. Яагаад гэвэл дата болгон шифрлэгдэж байдаг учир удаах шалтгаан болдог.
  • VPN үйлчилгээ нь таныг 100% anonymous буюу таны хэн болохийг нууцлахгүй. Яагаад гэвэл VPN үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдийн мэдээллийн бүртгэл болох Log мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж байдаг. Тиймээс таны мэдээллийг асуух эрхтэй байгууллагад мэдээллийг гаргаж өгөх боломжтой байна.
  • Зарим нь таны хувийн мэдээллийг зардаг.

Proxy дараах үед ашиглабал илүү сайн:

  • Proxy нь ихэвчлэн тухайн улсын интернет хэрэглээний хязгаалалт болон байгууллагын аюулгүй байдлын хамгаалалтыг давж хориотой веб сайтуудад хандах боломжийг олгодог.
  • Proxy нь дата cache хийж байдаг тул тухайн дата дахин ачаалахад хурдан ачааллах боломжийг олгодог.
  • Интернет орчинд IP хаягийг нуудаг тул anonymous болгодог , гэхдээ VPN шиг нууцлалтыг хангахгүй.
  • Зарим веб сайтууд газар зүйн байршил болон улсаар нь хандалыг хаасан байдаг тэдгээр хориглолтыг тойрч гарч хандахад хэрэглэгддэг.
  • Үнэтэй болон үнэгүй хэдэн мянган серверүүд байдаг тул болгоомжтой сонгох хэрэгтэй.
  • Хэрэглэхэд хялбар таны веб хөтөч дээрх суулган ашиглах боломжтой.

Proxy дараах үед ашиглахад хүндрэлтэй:

  • Proxy сервер нь веб хандалтын үйлчилгээнд сайн. Бусад болон имэйл, файл дамжуулах гэх мэт үйлчилгээнүүдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй.
  • Хэрэв proxy серверүүд нь хакеруудад хакдуулсан үед банкны карт, системүүдийн нэвтрэх нэр нууц үг болох чухал мэдээллүүдээ алдах эрсдэлтэй.
  • Сайн жагсаалт дээр cache хадгалдаг гэсэн бол нөгөө талдаа хуучин мэдээллийг харуулж байдаг сул талтай.
  • Бүх proxy серверүүд сайн биш тиймээс зөв proxy серверийг олоход цаг их зарцуулна.

Дүгнэлт:

Proxy болон VPN үйлчилгээнүүд нь интернет орчинд таныг хэн гэдгийг нуудаг.

Нууцлалтай дамжуулахад VPN нь илүү.

Хориотой веб сайт, засгийн газрын хяналт, байгууллагын аюулгүй байдлын журмын хориотой веб сайтуудад хандахад боломжийг олгодог.

Та өөрийн хэрэгцээ шаардлагадаа тааруулан сонгон ашиглах хэрэгтэй.

Үнэгүй зүйл хэзээ ч байдаггүй.

 -oOo-

Хуваалцах

Санал болгох нийтлэл

Student Reviews
5.0
(35+ reviews on Facebook)
profile
Анхбаяр
“Very good training center thank you so much.”
profile
Мөнхтөр
“Сургалтын орчин болон тоног төхөөрөмж, багш нарын заах арга барил сайн.”
profile
Нямбаяр
“Өөрийнхөө ямар түвшинд явааг мэдэж авлаа. Үнэхээр тархиа цэнэглэлээ. Баярлалаа”
profile
Батмөнх
“Mikrotik сургалт амжилттай дууслаа. Сургалтын төвийн хамт олондоо баярлалаа.”
profile
Энхболд
“Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье.”
profile
Баясах
“Лабораторийн орчноо хамгийн сайн бүрдүүлсэн газар шүү.”
profile
Шинэбаяр
“Docker & Kubernetes сургалтанд хамрагдлаа. Сургалтын чанарт сэтгэл хангалуун байлаа.”
profile
Соёомбо
“Сургагч багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын өгөөж болон сургалтын орчин хангамж таалагдсан”
profile
Х. Уранцэцэг
“Сургалтанд хамрагдсандаа сэтгэл халуун байна. Сургалтын төвдөө амжилт хүсье.”
profile
Батцэрэн
“Шинэ зүйл сурсандаа баяртай, сэтгэл хангалуун байна.”
profile
Анхбаяр
“Very good training center thank you so much.”
profile
Мөнхтөр
“Сургалтын орчин болон тоног төхөөрөмж, багш нарын заах арга барил сайн.”
profile
Нямбаяр
“Өөрийнхөө ямар түвшинд явааг мэдэж авлаа. Үнэхээр тархиа цэнэглэлээ. Баярлалаа”
profile
Батмөнх
“Mikrotik сургалт амжилттай дууслаа. Сургалтын төвийн хамт олондоо баярлалаа.”
profile
Энхболд
“Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа. Ажлын өндөр амжилт хүсье.”
profile
Баясах
“Лабораторийн орчноо хамгийн сайн бүрдүүлсэн газар шүү.”
profile
Шинэбаяр
“Docker & Kubernetes сургалтанд хамрагдлаа. Сургалтын чанарт сэтгэл хангалуун байлаа.”
profile
Соёомбо
“Сургагч багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын өгөөж болон сургалтын орчин хангамж таалагдсан”
profile
Х. Уранцэцэг
“Сургалтанд хамрагдсандаа сэтгэл халуун байна. Сургалтын төвдөө амжилт хүсье.”
profile
Батцэрэн
“Шинэ зүйл сурсандаа баяртай, сэтгэл хангалуун байна.”
© 2023 ICT Training LLC