MikroTik бол Латив улсын сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани юм. Router OS гэж нэрлэгдэх Linux дээр суурилсан сүлжээний ухаалаг үйлдлийн системийг зохион бүтээж, жижиг дунд байгууллагууд болон эцсийн хэрэглэгчид хэрэглэж болохоор рутер , свитч, wifi төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд байр сууриа аль хэдийн бий болгоод байна. https://mikrotik.com/
Mанайд Mikrotik рутер сүүлийн жилүүдэд өргөн ашиглагдаж байгаа. Уг рутерийн үнэ өртгөөс хамаараад хүчин чадал харилцан адилгүй боловч бусад сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэгч Cisco, Huawei, Juniper бодвол тэнгэр газар шиг үнийн зөрөөтэй байдаг. Mikrotik рутер нь зөвхөн рутерийн функцээс гадна свитч, бридж , firewall , hotspot гэх мэт олон функцуудыг өөртөө нэгтгэсэн ALL in One төхөөрөмж гэхэд хэлстэхгүй маш ухаалаг боломжийн төхөөрөмж юм. Иймээс олон тусдаа төхөөрөмж авах шаардлагагүй нэг төхөөрөмжөөр сүлжээний бүхий л асуудлыг шийдэх боломжтой болж байгаа хэрэг.
MUM гэж юу вэ ?
MUM жил бүр дэлхий өнцөг булан бүрт зохион байгууллагддаг mikrotik хэрэглэгч хүмүүс албан байгууллагын уулзалт юм. Монголд 2017 онд MUM (Mikrotik User Meeting) зохион байгуулагдаж тухайн үед ISP болон үүрэн телефоны газруудаас өргөнөөр оролцож өөрсдийн туршлагаа солилцож илтгэл танилцуулж байсан туршлагатай. https://mum.mikrotik.com/2017/MN/info
https://mum-gallery.mikrotik.com/mongolia-2017/457 - дэлгэрэнгүй зураг
2020 oны MUM Индонез улсад 10 сарын 15 нд зохион байгуулагдана. https://mum.mikrotik.com/2020/ID/info/EN
Танд хэрэгтэй холбоос
https://help.mikrotik.com/servicedesk/customer/user/login?destination=portals
Төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаас хамааран сургалтын хөтөлбөр боловсруулдаг. Сургалтанд хамрагдаж сертификатжсан инженер нь системтэй мэдлэг болон тухайн үйлдвэрлэгч компаны төхөөрөмжийн ажиллагааны зарчмын талаар гүнзгий мэдлэгтэй болсноо баталдаг байна. Монголд явагддаг доорх 2 сургалт нь рутер дээр ашигладаг замчлалын протокол, тохиргоо , гэмтэл мэдээллийг анализ хийх гэх мэи функцуудийг илүү нарийн судлах боломжтой юм. http://www.ict-training.mn/course/8
Жил бүр олон улсад 2000-3000 инженер Mikrotik – ийн сургалтанд суралцаж төгсдөг гэсэн мэдээлэл бий. Албан ёсны багшлах эрхтэй газар уг сургалтыг зөвхөн явуулдаг.
Mikrotik – ээс гаргасан сертифакын модулийг доор үзүүллээ.
Дэлхийд өрсөлдөх Монгол инженерүүд бид Лативын адилаар IT тоног төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Comments