Posts

  • Home -
  • news -
  • Ethical Machine Hacking-Ankhmaa workshop хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөлөө
research
  • 09/10
  • 2020

Ethical Machine Hacking-Ankhmaa workshop хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөлөө

Систем Центр сургалтын төв нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, ажиллаж буй оюутан залуус, Инженерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Мэдээллийн технологийн салбарт залуу, мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, нэмэгдүүлэх зорилгоор сар бүр Fellowship хөтөлбөр зарлаад багагүй хугацаа өнгөрөөд байна. 

Бид энэ удаагийн fellowship хөтөлбөрөөр "Мэдээллийн аюулгүй байдлын салбар"-ыг онцолж, Vertexmon ХХК-тай хамтран "Ethical Machine Hacking-Ankhmaa" workshop хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.  

Бид уг хөтөлбөрт оролцохоор хүсэлт гаргасан 50+ оролцогчдоос нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хамгийн өндөр оноо авсан нийт 8 оролцогчийг сонгон шалгаруулан дараах агуулгын хүрээнд 8 цагийн workshop, уралдаант хөтөлбөрт хамрууллаа. 

Хөтөлбөрийн агуулга: 

-Introduction to Ethical Machine Hacking

-Ethical Machine Hacking Practice

-Ethical Machine Hacking Task

-Ethical Machine Hacking Team Task

-Graduation

Workshop хөтөлбөрийн явцад "Ethical Machine Hacking" практик туршлага бий болгох, суралцагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн ганцаарчилсан төрөл болон багийн даалгаврыг оролцогчдод өгсөн. 

Workshop хөтөлбөрт оролцогч Инженерүүд маань сургалтаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа баталгаажуулан, өгөгдсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэж шалгалт байрууд эзэллээ. 

Ганцаарчилсан төрөлд:

1-р байр:Г.Билгүүн [Юнител Групп ХХК-ийн Системийн аюулгүй байдлын мэргэжилтэн]

2-р байр:Э.Ариунболд [Голомт Банк-ны IT аудитор]

3-р байр: Т.Номин-Эрдэнэ [ЖиМобайл ХХК-ийн Сүлжээний инженер]

Багийн төрөлд: 

1-р байр: Г.Билгүүн, Г.Цолмонбаатар

2-р байр: Т.Номин-Эрдэнэ, Ц.Мягмардагва

3-р байр: Э.Ариунболд, С.Пүрэвжав

Ethical Machine Hacking-Ankhmaa workshop хөтөлбөрт оролцохоор хүсэлт гаргасан оролцогчид, уг хөтөлбөрт амжилттай оролцсон нийт оролцогчид болон Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан Вертексмон ХХК-ийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд  та бүхний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. 

Дараагийн Fellowship тун удахгүй ...

-oOo-