Posts

  • Home -
  • news -
  • ECouncil CEH буюу Ёс Зүйт Хакер сургалтын бүртгэл эхэллээ
research
  • 07/24
  • 2020

ECouncil CEH буюу Ёс Зүйт Хакер сургалтын бүртгэл эхэллээ

enlightenedХувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг чухалчилдаг та бүхэндээ бид ECouncil-н CEHv10 буюу Ёс зүйт хакерийн сургалтаа санал болгож байна. 

Сургалтын товч танилцуулга: 

Certified Ethical Hacker (CEHv10) хөтөлбөр нь аюулгүй байдлын мэргэжилтэн болгоны хамгийн их хүсдэг гол суурь мэдээллийн аюулгүй байдлын сургалт юм. Энэ сургалт нь ирээдүйн халдлагаас өөрсдийгөө хэрхэн сайн хамгаалах мөн хакерууд шиг хэрхэн сэтгэх талаар танд заах болно. Өөрөөр хэлбэл Hacker Mindset суулгана.

Энэ сургалтаар таныг хакеруудын ашигладаг техник болон tool-үүдээр хангаж, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн шиг байгууллагуудыг хакердах маягаар явагддагаараа онцлогтой. Сургалтаар Ёс Зүйт хакерын Хэрхэн мэдээлэл цуглуулах, Хэрхэн системүүдрүү нэвтрэх, Хэрхэн давуу эрх хэрхэн олж авах, Ирээдүйд дахин хандах арга замаа нээх, Бүх ул мөрөө устгах гэсэн 5н үе шатны талаар дэлгэрэнгүйг суралцах болно.

“Хакерыг дийлэхийн тулд хакер шиг сэтгэх хэрэгтэй”

Сургалтын мэдээлэл: 

Сургалт явагдах хугацаа: 2020.08.03-2020.08.08 

Сургалт үргэлжлэх хугацаа: Даваа-Бямба 09:00-18:00 

Сургагч багш: Т.Ялгуун [Систем Центр сургалтын төвийн мэдээллийн аюулгүй байдлын сургалтын багш, EC-CEHv10, EC-Security Analyst, CompTIA Security+ сертификаттай]