Posts

  • Home -
  • news -
  • 1,000 мэдээллийн аюулгүй байдлын инженер бэлтгэх $550,000 сантай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
research
  • 05/20
  • 2020

1,000 мэдээллийн аюулгүй байдлын инженер бэлтгэх $550,000 сантай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

1,000 мэдээллийн аюулгүй байдлын инженер бэлтгэх $550,000 сантай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

EC-Council зүгээс CEH-Certified Ethical Hacker буюу ёс зүйт хакерын ахисан түвшний 550,000 долларын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байгааг дуулгахад таатай байна. Уг тэтгэлэг  нь кибер нууцлал хамгаалал болон  хакерын ур чадвараа гүнзгий түвшинд ахиулж цаашид кибер гэмт хэргийг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулахад туслах зорилготой юм.

EC-Council нь дэлхий даяар ёс зүйт хакерын олон сургалт хөтөлбөр болон тэдгээрийн баталгаажуулалт буюу сертификатын системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа олон улсад нэр хүндтэй Certified Ethical Hacker /CEH/ нь дэлхийд хамгийн нөлөө бүхий сертификатуудын нэг болоод байна. Энэ сертификат нь кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хувьд нэн хэрэгцээтэй байдаг гэж Fortune 500 зэрэг олон нэр хүнд бүхий байгууллагууд уг сертификаттай ажил горилогчдыг бусад өргөдөл гаргагчдаас дээгүүр үнэлдэг байна.

Энэхүү тэтгэлгийн хүрээнд шаардлага хангасан 1000 инженер шалгалтад тэнцсэнээр албан ёсны CEH Practical сертификаттай болох боломжтой.

CEH Practical нь $550 үнэ бүхий дэлхийн анхны 100% бүрэн баталгаажсан алсын зайнаас онлайнаар шууд дамжуулах ёс зүйт хакерын цогц платформ байх болно.EC-Council нь ёс зүйт хакеруудад ур чадвараа нэмэгдүүлж кибер гэмт хэрэг, кибер терроризмтой тэмцэх үндэсний болон дэлхийн кибер аюулгүй байдлыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж 1000 ваучер дэлхий даяар аюулгүй байдал сонирхдог залуусын дунд зарлаад байна.

CEH Practical гэж юу вэ?

CEH Practical шалгалт 6 цаг үргэлжлэх ба ёс зүйт хакерын техникийн мэдлэгээс гадна халдлагыг илрүүлэх, сүлжээ задлан шинжилж, үйлдлийн системийн эмзэг сул талуудыг илрүүлэх, систем веб апп-г хакдах гэх мэт олон талын мэдлэгийг шалгадаг. Мөн 20 бодит дэлхийн хэмжээний жишиг даалгаврыг гүйцэтгэх ёстой байдаг.

- Perform network scanning to identify live and vulnerable machines in a network

- Perform OS banner grabbing, service, and user enumeration

- Perform system hacking, steganography, steganalysis attacks, and cover tracks

- Identify and use viruses, computer worms, and malware to exploit systems

- Perform packet sniffing

- Conduct a variety of web server and web application attacks including directory traversal, parameter tampering, XSS, etc

- Perform SQL injection attacks

- Perform different types of cryptography attacks

- Perform vulnerability analysis to identify security loopholes in the target organization’s network, communication infrastructure, and end systems etc

Тэтгэлэгт хамрагдах ерөнхий шалгуур үзүүлэлт:

- Ethical hacker-ийн 2 жилийн туршлагатай байх

- Penetration Tester - ийн 2 жилийн туршлагатай байх

- 18с дээш настай байх

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2020.07.31

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.

https://www.eccouncil.org/ethical-hacking-scholarship/