Posts

  • Home -
  • news -
  • Zoom-н нууцлал болон аюулгүй байдлыг сайжруулах нь
research
  • 04/29
  • 2020

Zoom-н нууцлал болон аюулгүй байдлыг сайжруулах нь

Эрхэм уншигчид та бүхэндээ Zoom-н нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах нь сэдэвт шинэхэн нийтлэлээрээ уулзаж байгаадаа таатай байна. 

Шинэ төрлийн коронавирус гарсантай холбоотойгоор бидний ажил, амьдралын хэв маягт өөрчлөлтүүд орж алхам алхмаар remote буюу зайнаас ажиллах хэлбэрт шилжих хэрэгцээ, шаардлага гарч байна. Зайнаас ажиллахад ашиглагдах онлайн уулзалт, хурлын олон олон программууд байх бөгөөд түүний нэг нь Zoom юм. 

Zoom компани нь 2020 оны эхний улирлын байдлаар хэрэглэгчдийн тоо асар хурдацтай өссөн эерэг үзүүлэлттэй байсан боловч үүнийг дагаад тэднээс шаргуу ажиллах , системээ хөгжүүлэхийг шаардаж байна.

Ингээд Zoom хэрэглэгч танд өөрийн Zoom-н нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах хялбар аргуудыг зөвлөж байна. 

enlightenedZoom Meeting хэрхэн тохируулах вэ? 

1. Meeting ID хэсгийн тохиргоог Generate Automatically болгоно. 

Энэ нь таны уулзалтын дугаар ( Meeting ID ) -г давхардахгүйгээр Generate хийх болно. Ингэснээр таны үүсгэсэн Meeting ID -г ХАЛДАГЧ мэдэх , тааварлах ( Guess ) боломжгүй болно.

2. Ихэнх уулзалт, чат болон серверийн хоорондын нууц үг оруулах хэсэгт хэрэглэгчид маш энгийн Password: test1234 гэх мэт өөрт амраар тохируулж өгдөг. Үүнийг Zoom -ээс тохируулж илүү Strong Password Generate хийх боломжтой.

3. Zoom -н аюулгүй байдлын шинэчлэлтээр Enable waiting room тохиргоо нэмэгдсэн бөгөөд өмнө нь шууд Meeting ID , Password -г мэдсэн тохиолдолд нэвтрэх боломжтой байсан. Одоо Meeting ID-г үүсгэж удирдаж байгаа Host хэрэглэгч Waiting room -ээр жинхэнэ хэрэглэгчдийг filter хийх боломжтой болсон.

4. Нэг холбоос ( Link ) өгөгдөж түүгээр нь шууд one-click join хийдэг байсан бол шинэ Update -р хүн тус бүр орохдоо нууц үг ( Password ) хийх шаардлагатай болно.

5. Тухайн уулзалтанд ( Meeting ) -д оролцож буй хүмүүсийн Screen Sharing эрхийг удирдаж буй Host зохицуулах боломжтой.

 

6. Уулзалтанд оролцож буй хүмүүсийн Video Camera -г харж бодит байгаа орчныг нь мэдэж итгэлцэлтэй байх боломжтой байдаг. Тэгвэл Zoom -н Virtual Background -г ашиглаж зарим хүмүүс хуурамч өөр орчинд байгаа гэж итгүүлэх боломжтой учраас Virtual BackgroundDisable хийх хэрэгтэй.

7. Apple -н iOS төхөөрөмжүүдэд дэлгэцийн програмыг ажиллуулж дүрс харуулах програмууд байдаг бөгөөд энэ нь тухайн компанийн мэдээллийг задруулах боломжтой учраас үүнээс урьдчилан сэргийлж уг тохиргоог enable хийнэ.

 

Нийтлэлийг бэлтгэсэн: Т.Ялгуун [EC-CEH v10, EC-Security Analyst, compTIA Security+]

Эх сурвалж:  https://bit.ly/2VLoC3B 

-oOo-