Posts

  • Home -
  • news -
  • Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын танилцуулга Live болно
research
  • 04/01
  • 2020

Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын танилцуулга Live болно

XXI зуун нь мэдээллийн технологийн эрин зуун билээ. Бид мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн нууцлалыг хадгалах ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай болдог. 

Манай сургалтын төвийн мэдээллийн аюулгүй байдлын багш нар маань 4 сарын 02-ны өдөр  цахим page хуудсаараа дамжуулан Мэдээллийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, сургалтын танилцуулга Live  хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. 

Энэхүү FB Live нь мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сонирхож буй хэн бүхэнд нээлттэй бөгөөд та бүхэн хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой тулгамдаж буй асуудлаар нээлттэй асуулт тавьж, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, олон улсын сертификаттай багш нараас хариулт авах боломжтой байгаа. 

Түүнчлэн та мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр суралцахыг хүсдэг ч хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа, эсхүл аль сургалт нь таны сонирхож буй чиглэл болохыг мэдэхгүй , эргэлзэж байгаа бол энэхүү Live-с магадгүй хариултаа олж авч болох юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 75759997, 99922050 дугаараас авна уу.