Posts

  • Home -
  • news -
  • Wireless Ethical Hacking сургалт 24/7 боллоо
research
  • 03/25
  • 2020

Wireless Ethical Hacking сургалт 24/7 боллоо

          Мэдээлэл технологийн хөгжил, хувьсал өдөр бүр, минут, секунт, хором, мөч бүр хурдацтайгаар явагдаж байгаагийн адилаар Инженерүүд бид ч мөн адил хором мөч бүр өөрийн үнэ цэнэ, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. 

Өмнө нь бид зөвхөн тодорхой цагт, тодорхой газарт явагддаг танимын сургалтанд хамрагдаж байсан бол өнөөдөр интернет, техник, технологийн тусламжтайгаар олон улсын шаардлагад нийцсэн сургалтын агуулга, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай Монгол, гадаад багштайгаар хаанаас ч , хэзээ ч суралцах боломжтой видео сургалтын хэлбэрийг танд санал болгож байна. 

enlightenedWireless Ethical Hacking сургалтын мэдээлэл: 

Уг сургалтаар утасгүй сүлжээний ерөнхий ойлголтууд , протокол , халдлага , утасгүй сүлжээнд ашиглагддаг технологиудын талаар онолын болон практик туршилтыг хийж бодит мэдлэгийг эзэмшүүлнэ.

Сургалт явагдах хугацаа: 24/7 [хязгаарлалтгүй]

Сургалтын хэлбэр: Видео 

Сургалтын вэб: www.online.ict-training.mn 

Сургагч багш: Б.Баасандорж [EC-CEH, EC-CEH Master, EC-Security Analyst, CCNA Security, CompTIA Security+, CompTIA Server+, Cisco CCNA, CCNP Enterprise, CCS-ECore, CCS-EAII, CCIE #58206, MikroTIK MTCNA. MikroTIK MTCRE, Checkpoint CSA, CSE, Cobit 5]

Сургагч багш: Т.Ялгуун [EC-CEH v10]

 

Видео сургалтын давуу тал: 

- Сургалтын төлбөр хямд;

- Олон улсад мөрдөгдөж буй сургалтын агуулга;

- Certified багштай;

- Онол, практик хосолсон;

- Газар зүйн байршил, цагийн бүсчлэл үл хамааран тасралтгүй суралцах, өөрийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх боломж;

- Сургалтын үргэлжлэх хугацаа богино;

- Цаг хугацаа хэмнэсэн;

- 1 сарын хугацаанд давтан үзэх боломжтой;

- Асуулт, хариулт бүхий discussion өрнүүлэх боломжтой;

- Даалгавар, дасгал ажлыг файлаар авах боломжтой.