Posts

  • Home -
  • news -
  • CompTIA гэж юу вэ?
research
  • 04/11
  • 2018

CompTIA гэж юу вэ?

The Computing Technology Industry Association (CompTIA) нь дэлхийн зах зээл дэх IT сертификатын сургалтын байгууллагуудыг тэргүүлэх нийлүүлэгч нь юм. Тэд дэлхийн даяар нийт 2’000’000 гаруй мэдээллийн технологийн сертификат олгоод байгаа юм.

CompTIA нь мэдээллийн технологийн менежерүүдийг дижитал эрин зууныг удирдахад туслалцаа үзүүлэгч бөгөөд 20+ жилийн туршид Computing Support, Network, Security, Linux болон Cloud, Mobility технологи хөгжүүлэлтийн сургалт, сертификатын шалгалтыг боловсруулсан юм.

Мөн тэд өөрийн агуулгатаа тогтмол үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай тохиолдолд шинэчилэлт хийдэг нь тэднийг орчин үеийн технологийн сорилтод нийцэхэд хүргэж байгаа юм. Ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад ингэж нийцэж байгаа нь тэдний өөрсдийн үнэ цэнэ юм.

Тэд мэдээллийн технологийн салбарын чиг хандлагаар үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Мэргэжлийн сертификат, боловсролын хөтөлбөр, судалгааг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж сурталчилгаа хийх замаар МТ –ийн салбарын хөгжлийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм.