Posts

  • Home -
  • news -
  • CCNP Routing шалгалтын талаар Баасандорж багш зөвлөж байна.
research
  • 04/03
  • 2018

CCNP Routing шалгалтын талаар Баасандорж багш зөвлөж байна.

  1. Шалгалт нийт хэдэн асуулттай вэ?
    https://www.cisco.com/c/en/us/training-events/training-certifications/exams/current-list/route2.html
    Ойролцоогоор 50н асуулттай. Үүнээс 4-5н лаб орж ирнэ.
     
  2. Шалгалтын үнэ хэд байдаг вэ?
    Сиско 3н жил тутамд шалгалтын үнэ болон агуулга шинэчлэгддэг. Яг одоогоор 300$ байгаа.
  3. Хэдэн оноогоор тэнцэх вэ?
    Нийт 1000 онооноос хамгийн багадаа 790 оноо буюу 79% гүйцэтгэлтэй хийж байж тэнцэнэ.
     
  4. CCNP routing 300-101 шалгалтаа өгсний дараа сертификат авах уу?
    3н жилийн дотор 3н шалгалтаа өгөх ёстой. Сертификат 3дахь шалгалтаа амжилттай өгсөн үед сертификат нь идэвхжинэ.
     
  5. Шалгалтын лаб нь хэр хүнд вэ?
    Шалгалтын лаб PBR, Redistribution технололгиуд, Замчлалын протоколууд гэсэн лабуудаас бүрдэнэ. Тухайн таскуудыг бүрэн ойлгох, мөн лабортор болгон цор ганц байдаг бөгөөд чухал чухал параметрүүд нь жинхэнэ шалгалтан дээр байнга өөрчлөгддөг. Тиймээс анхаарал болгоомжтой хийх хэрэгтэй.
     
  6. Шалгалтын лаб хийж дууссаны дараа заавал хадгалах хэрэгтэй юу?
    Шалгалтын төрлөөс хамаараад зарим шалгалтуудын тохиргоогоо хадгалж болдог зарим нь болдоггүй. CCNP Routing бол хадгалдаггүй шалгалтын төрөл тиймээс хадгалах команд нь хүртэл ажиллахгүй.
     
  7. Шалгалтын лаб дээр анхаарах зүйл?
    Шалгалтын лаб дээр хийгдэх командууд бүгд биелэх албагүй. Шалгалтын командууд зөвхөн тухайн таскыг хийхэд хамааралтай командууд ажиллах боломжтой.
     
  8. Лаборторын хэдэн төрөл байдаг вэ?
    -2 төрөл байна. 1 төрөл нь зөвхөн show командыг ашиглан гаралтын үр дүн дээр үндэслэн тестүүдээс сонгоно. Ямар нэгэн тохиргоо хийхийг зөвшөөрөхгүй (ажиллахгүй)
    -Нөгөө нэг төрөл нь үндсэн таскуудын дагуу тохиргоог хийж гүйцэтгэх.
     
  9. Шалгалтын үргэлжлэх хугацаа хэр удаан байдаг вэ?

Шалгалтын үргэлжлэх хугацаа 120 мин буюу 2 цаг байдаг. Шалгалт өгч байга улс орон нь үндсэн хэл нь Англи хэлтэй биш бол 30 мин цагыг автоматаар сунгаж өгдөг. Тиймээс нийт цаг Монголд 150 мин өгнө.

  1. Шалгалтаа хэзээ өгч болох вэ?
    Та өөрөө шалгалтаа өгөхөд бэлэн болсон үедээ шалгалтын төвүүдээс боломжтой цагаа асууж байгаа өгч болно. Монголд нийт 5н газар шалгалт өгөх боломжтой байгаа. Хүссэн газраа өгч болно.
     
  2. Бие даан судалж байгаа залуус дараах гарын авлагуудыг ашиглахыг зөвлөж байна.
    CCNP Routing official certificate guide
    CCNP route portable command guide