Posts

  • Home -
  • news -
  • CCIE аялалын тэмдэглэл
research
  • 01/31
  • 2018

CCIE аялалын тэмдэглэл

Миний тухай:

Батбаатарын Баасандорж CCIE #58206 (R&S).

Хэрхэн CCIE аялал эхэлсэн бэ?

2010 оноос Сиско талаар хүмүүсийн ам дамжсан яриаг сонсоход сертификаттай хүн маш цөөхөн маш хүнд шалгалт байдаг тухай сонсож байлаа. Түүнээс хойш ажлын туршлага хуримтлуулсаар 2013 онд анхны Шалгалтаа өгч CCNA сертификатта инженер болж кариараа эхлүүлж байсан.  Сискотой холбоотой кариараа он дарааллаар нь жагсаах юм бол

  • -CCNA (2013) 
  • -CCNP (2014)
  • -CCIE Theory ( 2016,2017 тус тус онолын шалгалтаа өгч байсан)
  • -CCIE Lab (2018) эхний оролдлогоор амжилттай өгсөн.

     

CCIE түүх

      Сиско 1993 оноос хойш 25 жилийн турш дэлхийн олон мянган инженерүүд өөрсдийгөө сорьдог шалгалт болсон байна. CCIE шалгалт нь хамгийн хүнд мэргэжлийн шалгалтын нэг зайлшгүй мөн.

       Анх 1993 онд Stuart Biggs, CCIE #1025 дугаар авч анхны CCIE инженер болж байсан байна. Сиско CCIE дугаарыг 2н 10тын зэргээр дугаарлаж эхэлсэн байдаг.

CCIE хэрхэн эхлэх вэ?

      CCIE өгөхийг зорьж байгаа залуус юун түрүүнд дараах Сиско лайв үзэхийг зөвлөж байна.

BRKCCIE-3000 – CCIE R&S (2017 Melbourne) – 90 Min. Энэхүү лайв-р шалгалтын хэлбэр хамгийн сүүлд хэрхэн өөрчлөгдсөн, оноо, асуултын төрлүүд гэх мэт маш олон зүйлийн талаар мэдээлэл авах болно.

Дараа нь та CCIE шалгалтын агуулга буюу Blueprint харах хэрэгтэй. Тухайн агуулгыг өөрийн ур чадвар болон мэдлэгтэйгээ харьцуулаад таны хувьд ямар сэдэв дээр сул тал байна түүнээсээ эхлээд бэлдсэн зүгээр гэж минй хувьд зөвлөх байна.

Хэрхэн бэлдэж эхлэх вэ?

Хувь хүн талаас:

  • -Юун түрүүнд эхнэр, нөхөр, хүүхэд, найз нөхөдөөсөө дараагийн хэдэн сар та бүхэнд хангалттай цаг зарцуулж чадахгүй тухайгаа хэлж, зөвшөөрөх авах хэрэгтэй.
  • -Өөрийн хоббигоо зогсоож, саад болох бүх л зүйлээс татгалзах хэрэгтэй.
  • -Минут бүрийг бэлтгэлдээ зарцуул
  • -Та яах гэж CCIE шалгалт өгөх гэж байгаагаа тов тодорхой 3-5 шалтгааныг бичих. Энэ нь та ирээдүйд шантрах үед, ядрах үед, зугтмаар санагдах үед таныг урамшуулах маш чухал зүйлс байх болно.
  • -Өрийгөө урамшуул бүхий л төрлөөр.
  • -Хэзээ ч битгий бууж өг.

Мэргэжлийн талаас:

  • -Боломжтой бол богино хугацааны Bootcamp сургалт ав.
  • -Видео хичээлүүд үз
  • -Номнууд унш
  • -Зорилго нэгтэй залуустай груп үүсгэж хамтдаа бэлд

Bootcamp сургалтаас та маш их эрч хүчийг тэндээс олох болно.

Орчин:

  • -Шалгалтын дэлгэц 2 дэлгэц байдаг.
  • -Дэлгэцийн инч нь 22 инч
  • -Keyboard жижиг enter товчтой.  Жишээ нь Logitech K120 модел
  • -Мouse утастай энгийн стандарт.
  • -Өрөөний темпаратур ойролцоогоор 20C
  • -Өдөрт нэг удаагийн хөнгөхөн зууш идэх /шалгалт дөхөөд ирэхээр сүүлийн 2x7 хоног хэрэгжүүлбэл зүгээр/


 

Шалгалтын төрлүүд

CCIE Theory буюу онол:

CCIE онолын шалгалт нь 120 мин дотор 90-110 хооронд тест өгөх ёстой. Тестийн хэлбэрүүд нь Олноос нэгийг сонгох, Олноос олныг сонгох, Хооронд нь харгалзуулан сонгох гэх мэт олон тестийн хэлбэрүүдээр авна.

Онолын шалгалт амжилттай өгснөөр Лаборторын шалгалт өгөх эрх нь нээгдэнэ. Онолын шалгалтыг өгснөөр CCIE 50% хүрчлээ гэж ойлгож болохгүй зөвхөн нөхцлийг хангаж байна гэж ойлгож болно.

CCIE Laboratory буюу практик шалгалт:

 Лаб шалгалт нь 3н хэсгээс бүрдэх бөгөөд Troubleshooting, Diagnose, Configuration гэсэн 3н хэсгээс бүрдэнэ. Энэ шалгалтыг амжилттай өгөхөд дараах 4н шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Troubleshooting section босго оноонд хүрсэн байх.
  2. Diagnose section босго оноонд хүрсэн байх.
  3. Configuration section босго оноонд хүрсэн байх.
  4. Нийт босго оноонд хүрсэн байх.

Гэсэн 4н шаардлагыг хангаж байж та шалгалтаа амжилттай давна. Өөрөөр хэлбэл Pass, Pass, Pass = Fail байж болно. Ийм тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд дээрх 4н шаардлагын 4дэх шаардлагыг хангаагүй улмаас шалгалтандаа унасан гэж үзнэ.

Шалгалтын төлбөр:

Exam Theory: 450$ (Монголд өгч болно. Жишээ нь System Center дээр)

Exam LAB: 1600$     Зөвхөн дараах газруудад өгөх боломжтой.
(Bangalore, Beijing, Bogota, Brussels, Orlando, Dubai, Hong Kong, Johannesburg, Mexico,Moscow, Research Triangle Park, San Jose, Singapore, Sydney, Tokyo, Toronto, Wuhan)

Хэрэв та онолын шалгалтандаа тэнцсэн бол Лабортор шалгалтын өдрөө сонгоно.

Бэлтгэлийн явцад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • -Давт давт бас дахин давт
  • -Трафик урсгалыг маш сайн ойлгох
  • -Байж болох бүх нөхцлийг шалгах

 

Унтлагын цагийн төлөвлөгөө:

Өдөр бүр 3н цаг (бүх баяр ёслол, амралтын өдөр) хэмнэлээ алдвал та маш хурдан ядрах болно.

 

Шалгалтын өмнөх өдөр:

      Шалгалтын өмнөх орой өөрийн сэтгэл зүй болоод өөрийгөө бэлдэх чухал орой. Эрт унтах нь маргаашийн эрч хүчээ хуримтлуулах маш чухал үдэш юм. Тиймээс орой 9н цагийн үед унтахаар төлөвлөсөн. Шөнө 12 цагт сэрж хүчээр дахин дахин унтсаар 5н цагт бослоо. Шалгалт өгөхөөс нэг өдрийн өмнө Хонг Конг ирсэн байсан тул Сиско оффисруу хэрхэн хүрэх замаа урьдчилан явж мэддэг болсон тул, Шалгалтын өглөө сандрах зүйлгүй тайван байхыг хичээж байсан.

     Шалгалтын өрөө жаахан хүйтэн байдаг тул даарах эрсдлийг бодож өөрт тохирох хувцсаа сонгон өмсөх нь маш чухал. Шалгалтын үед өдрийн хоол өгдөгч зарим тохиолдолд  өгдөггүй тиймээс өлсөх эрсдэлтэй учраас хүмүүсийн зөвлөмжийн дагуу зарим нэг жимс авч явсан.

Шалгалтын үед:

      Шалгалт нийт 8н цаг үргэлжлдэг. 3н хэсгээс бүрдэнэ.

Tshoot хэсэг:

      Энэ шалгалт нь 2-2.5 цагийн хооронд үргэлжилнэ. Хэрэв та 2 цагт амжихгүй бол 30 мин тохиргооны цагаас зээлж болно. Хэрэв 2 цагаас өмнө дуусвал үлдсэн цаг нь тохиргооны цагт нэмэгдэж орно. Энэ шалгалт нь урьдчилан бэлдсэн топологи дээр байгаа асуудлуудыг олж ирлүүлж түүнийг шийдэх шийдэл боловсруулан, асуудлаа шийдэх зорилготой шалгалтын хамгийн эхний хэсэг юм. Миний хувьд энэ хэсэгт 45 мин багтаж дуусгаад 15 минут асуудлаа дахин нягтлахад зарцуулсан.

Diagnose хэсэг:

     Энэ шалгалт нь таныг Support инженерийн дүрд тоглуулдаг. Харилцагчдад ийм асуудал байна. Энэ асуудал Хаана, Ямар шалтгааны улмаас бий болсон, Хэрхэн шийдэх гэсэн 3н үдсэн асуултаас бүрдэнэ. Тиймээс та энэхүү асуултанд хариулахдаа сүлжээний орчинд асуудал гарснаас хойших Capture хийж авсан дата дээр Cloud Wireshark дээр анализ хийнэ, командуудын гаралтын үр дүн дээр анализ хийж энэ үеийг давах ёстой. Энд тохиргоо хийхгүй зөвхөн өгөгдсөн датанууд дээр анализ хийнэ. Энэ хэсгийг 10 мин хугацаанд хийж дуусгасан ч тогтмол цагтай тул үлдсэн цагаа хадгалах боломжгүй хугацаа дуусахыг хүлээсэн.

Тохиргооны хэсэг:

      Энэ хэсгийн шалгалт маш хүнд, Ихэнх шалгалт өгч байгаа залуус энэ хэсгийн шалгалтанд унадаг. Тиймээс маш хянуур болгоомжтой хийх хэрэгтэй. Энэ хэсгийн шалгалт дотроо нийт 5н хэсэгтэй хэсэг болгон цаашаа дэд хэсэгтэй гээд маш олон таскуудыг яг Сиско-н зүгээс хүсч буй тэр үр дүнтэй ижил байлгах үүднээс таны шийдэл, ашиглах технологио та өөрөө сонгож тохируулах ёстой. Хэрэв үр дүн ижил мөн Сиско хориглосон зүйлстэй таны шийдэл зөрчилдөхгүй бол энэ үеийг давах магадлал өндөр.

Шалгалтын дараа:

       Шалгалтаа өгсний дараа албан ёсны хариу 2 хонгийн дотор ирэх ёстой байдаг. Миний хариу шалгалтаа өгсний дараа лифтээр бууж байхад шалгалтын хариу ирсэн. Бараг 10 мин дотор ирсэн. Шалгалтын хариугаа харахаас өмнө хэрхэн шалгалтаа өгсөн талаар анализ хийсний дараа хариугаа харахаар шийдэж эргэцүүлж эхэлллээ. Анализ хийсний дараа бараг тэнцэх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрч хариугаа харахаар болов. Хариу харах мөчид мөрөөдлийн дугаар харагдаж байсан. WooooW за ингээд зорилгодоо хүрч нэг мөрөөдлөө биелүүллээ.

Дүгнэлт:

      Лаборторын шалгалтыг нийт шалгалт өгч буй залуусын 3% нь эхний оролдлогоороо тэнцдэг. Шалгалт өгч байхад зарим залуус 1600$ үнэтэй зууш идчихээд явж байхыг харав. Тэдний өмнөөс харамслаа. Учир нь яг энэ мөчид 10н сараас хойш хэдэн мянган инженер шалгалт өгч маш цөөн хүн нь шалгалтаа амжилттай өгсөн байна. Бараг ойролцоогоо 20 орчим л байх. Өдөр болгон шалгалтандаа унасан тухай та сонсох болно. Энэ бүхэнд сэтгэл зүйн бэлтгэл их чухал. Сэтгэл зүйн бэлтгэл сайн байж гэмээн та өөрийн формоо алдахгүй төлөвлөгөөнийхөө дагуу явах болно. Зарим залуусаар үнэхээр бахархсан шалгалтандаа 8н удаа унасны дараа бууж өгөлгүй дахин өгөх гэж байгааг сонсоод зорилгынхоо төлөө хэзээ ч бууж өгөөгүй тэр зан чанарыг биширсэн.

       Миний хувьд лаб шалгалт эхнийх байсан болохоор бага зэргийн айдас байсан. Хэрхэн эхний оролдлогоороо тэнцсэн бэ гэвэл нууц нь CCNP сургалтууд байсан. CCNP нь 3н хэсэгтэй Routing, Switching, Troubleshooting. Эдгээр модуль тус бүр өөр өөрийн гэсэн технологийн талаар гүнзгий судалдаг. Тиймээс CCIE амжилттай давхад гол түлхүүр байсан гэж миний зүгээс бодож байна.

Залуус системтэй, цаг хугацаатай, сэтгэл зүйн бэлтгэлтэй өөрийн төлөвлөгөөний дагуу бэлдэхэд болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй билээ.