Posts

  • Home -
  • news -
  • ХАМГИЙН АЮУЛТАЙ 5н ЛИНУКС КОМАНДУУД.
research
  • 08/03
  • 2017

ХАМГИЙН АЮУЛТАЙ 5н ЛИНУКС КОМАНДУУД.

Линукс бол програмистууд болон хакеруудад хамгийн чухал багаж хэрэгсэл юм. Линукс хэрэглэгчид Виндовс болон МАК хэрэглэгчдийн төсөөлж ч чадахааргүй зүйлсийг хийж чаддаг. Серверт зориулсан үйлдлийн системийн хувьд нээлттэй эхийн үйлдлийн систем нь хамгийн шилдэг сонголт байдаг. Линукс-г график интерфэйстэй ашиглаж болох ч линукс-н давуу талыг ашиглахыг хүсвэл командын горим-с ашиглавал линукс таньд өөрийн хамгийн шилдэг чадвараа үзүүлэх болно. Хэрэв та линукс-н коммандын сайн мэдлэгтэй бол командын горимыг ашиглахыг зөвлөж байна, харин эсрэгээрээ бол та дараах 5н командуудтай болгоомжтой харьцах хэрэгтэй гэж зөвлөх байна.

  1. rm –rf /

Энэ команд нь таны компьютерээс бүх зүйлсийг устгах болно. Энэ 3н түлхүүр үгийн хослолыг санах хэрэгтэй. “rm” энэ нь бүх файлыг устгана. “-rf” энэ нь хэрэглэгчээс ямар нэгэн баталгаажуулалт асуухгүйгээр бүх файл болон хавтасуудыг устгана. “/” энэ нь root директор-с эхлээд бүх датаг устгаж эхлэнэ.

  1. :(){ :|: & };: Sh

Энэ командыг нэг л удаа оруулахад өөрийгөө олон дахин хуулбарладаг шелл функцыг үүсгэдэг. Улмаар түр санах ой болон процессорын нөөцийг бүгдийг зарцуулж систем гацаж ямар ч үйлдэл хийх боломжгүй болгодог. Энэ нь яг DOS халдлага шиг.

  1. mkfs.ext4 /dev/sda1

Энэ команд нь хард диск-г форматладаг. “mkfs.Ext4” команд нь төхөөрөмж дээр шинэ ext4 файл систем үүсгэнэ. “/dev/sda1” нь хард диск дээрх эхний партишн, ихэнхдээ энэ партишн дээр систем суулгасан байдаг. Ингэснээр үйлдлийн систем суусан хард диск-г форматласнаар та чухал дата, ажиллаж буй системээ зогсоох эрсдэлтэй.

  1. /dev/sda

Энэ команд нь хард диск-рүү ямарч контент-г шууд бичдэг. Мөн бас линукс дээр бусад команд шиг шууд ажиллана гэхдээ хард дискийн(NTFS эсвэл FAT) файл системрүү шууд илгээгдэнэ. Үр дүнд нь компьютерийн файл систем нь гэмтэнэ.

  1. mv ~ /dev/null

Энэ команд нь өөрийн home директор-г хар нүхрүү шилжүүлнэ. “/dev/null” нь ямарч датаг энэ хар нүхрүү илгээснээр буцаан сэргээгдэх боломжгүй болгодог. Та устгахыг хүссэн контент болон датаг  дээрх замын дагуу шилжүүлж болдог. Та датагаа дахин сэргээх боломжгүй болно.