Posts

  • Home -
  • news -
  • Манай сургалтанд Online-aaр Cisco CCNA Сургалтанд суусан суралцагч Өнөрхүүтэй хийсэн ярилцлага.
research
  • 05/20
  • 2017

Манай сургалтанд Online-aaр Cisco CCNA Сургалтанд суусан суралцагч Өнөрхүүтэй хийсэн ярилцлага.

Систем Центр: Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач?

Өнөрхүү: Сайн байна уу. Намайг Өнөрхүү гэдэг. Би Сүхбаатар аймгийн сүлжээ компанид ажилладаг.

Систем Центр: Та яагаад манай онлайн сургалтыг сонирхох болсон бэ?

Өнөрхүү: Би орон нутагт амьдардаг. Тийм учраас хотод байн байн ирэх, хотод удаан хугацаагаар байх боломжгүй байсан учраас танай онлайн сургалтанд хамрагдахаар шийдсэн.

Систем Центр: Та өмнө онлайн ямар нэгэн сургалтанд хамрагдаж үзсэн үү?

Өнөрхүү: хамрагдаж байсан. Манай компани Улаанбаатараас байнга сургалтууд явагддаг.

Систем Центр: Таны өмнө хамрагдаж байсан сургалтаас Манай явуулж байгаа энэ сургалтын хэлбэр нь ямар байсан бэ? Өөрөөр хэлбэл таньд өмнөхөөс хүндрэлтэй байсан уу? Хялбар байсан уу? Аль эсвэл ялгаагүй санагдссан уу?

Өнөрхүү: Танай сургалт илүү хялбар байсан. Өмнө болохоор бид зөвхөн багшийн илтгэлийг хараал суудаг байсан. Танайх болохоор багшийн илтгэл, яриа болон самбарыг нэгэн зэрэг харж байгаа болохоор хамаагүй хялбар байсан. Тэгээд бас нэг нэгээрээ хоорондоо шууд харилцаж байгаа болохоор амар байсан. Танай давуу тал багш самбар дээр гараараа зурж байгаа зургийг харж байгаа болохоор илүү байсан хялбар бас ойлгомжтой байсан.

Систем Центр: Суралцаж байх явцад технологийн хүндрэлтэй тал байсан уу?

Өнөрхүү: Технологи талын хүндрэлтэй зүйл байгаагүйээ.

Систем Центр: Суралцаж байх явцдаа хаанаас сургалтандаа хамрагдаж байсан бэ?

Өнөрхүү: Ажил дээрээ хийж байсан Яагаад гэвэл манай гэрийн нэт жаахан удаан байсан.

Систем Центр: Манай багшийн заах арга барил таньд таалагдсан уу?

Өнөрхүү: Янзийн байна лээ хэхэ.

Систем Центр: Та дахин сургалтанд хамрагдах бол ангийн сургалт эсвэл онлайн сургалт алийг нь сонгох вэ?

Өнөрхүү: Яг өнөөдрийн байдлаар бол онлайн сонгож болно. Ер нь болохоор юм байналээ миний хувьд.

Систем Центр: Та хэр олон хоног онлайн сургалтанд хамрагдсан бэ?

Өнөрхүү: Сургалт эхлээд 2 хичээл болон төгсөхдөө 1 удаа сургалтын танхимд ирсэн. Бусад үед онлайн хамрагдсан.

Систем Центр: Онлайн суух, сургалтын танхимд суухад хэр ялгаа гарч байсан бэ?

Өнөрхүү: Гайгүйдээ. Самбар хараад байсан бас амьд харилцаа явагдаж байсан болохоор тэр зүйлийн ялгаа гарахгүй байсан.