CCIE EI Lab -ийн шалгалт хэр шинэчлэгдсэн бэ?
Одоогоос 2 жилийн өмнө буюу 2020 оны 2 сарын 24 -ний өдрөөс эхлэн Cisco компани бүх сургалтынхаа агуулгыг шинэчилсэн хэлбэр лүү шилжүүлсэн билээ. Тэр тусмаа сүлжээний инженерүүдийн сайн мэдэх CCNA (Cisco Certified Network Associate), CCNP (Cisco Certified Network Professional), CCIE (Cisco Certified Internetwork Expert) төвшний сургалтын агуулга болон албан ёсны сертификатын шалгалтад өөрчлөлт орсон. Энэ удаа бид CCIE Enterprise Infrastructure лаб -ийн шалгалтын шинэчлэлийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хуучин CCIE Routing and Switching (2020 оны 2 сарын 24-нөөс өмнөх) шалгалт нь үндсэн 2 хэсгээс бүрддэг байсан. Үүнд:
1) 400-101 кодтой CCIE R&S written exam буюу онолын шалгалт ( 90 – 110 асуулттай, 2 цаг )
2) CCIE Routing and Switching лабораторийн шалгалт (8 цаг)
CCIE written exam 400-101 кодтой онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд CCIE lab шалгалт өгөх эрх нээгддэг байсан бол 2020 оны 2 сарын 24-ний өдрөөс эхлэн 400-101 кодтой онолын шалгалтыг авахаа больсон.
Шинэчлэгдсэн CCIE Lab шалгалт өгөхийн тулд заавал CCNP CORE шалгалт өгсөн байх шаардлагатай.
Хуучин CCIE Routing & Switching гэдэг нэршил өөрчлөгдөж CCIE Enterprise Infrastructure болсон. Тиймээс CCIE EI Lab шалгалт өгөх гэж байгаа бол заавал CCNP ENCORE 350-401 шалгалтыг өгсөн байх шаардлагатай. Ингэснээр CCIE EI LAB шалгалтын цагаа захиалах эрх нээгдэнэ.
Хуучин CCIE Lab шалгалт нийт 8 цаг үргэлжлэх ба дараах 3 хэсгээс бүрддэг байсан.
Хуучин CCIE Routing and Switching LAB шалгалт дараах сэдвүүдээс бүрддэг байсан. Үүнд:
Шинэ CCIE EI Lab шалгалт үндсэн 2 модулаас бүрдэнэ.
Шинэ шалгалтын агуулга дараах сэдвүүдээс бүрдэнэ. Үүнд:
1.Network Infrastructure - 30%
2.Software-Defined Infrastructure - 25%
3.Transport Technologies & Solution - 15%
4.Infrastructure Security & Service - 15%
5.Infrastructure Automation & Programmability - 15%
CCIE EI Lab шалгалтад тэнцэхийн тулд модуль тус бүрийн оноо чухал ба таны авсан оноо модуль тус бүрийн хамгийн бага онооноос их мөн шалгалтын pass score-оос их байх шаардлагатай.
Мөн CCIE сертификатын хүчинтэй хугацаа 2 жил байсан бол шинэчлэгдэж 3 жил болсон.
-oOo-
Comments