Posts

  • Home -
  • news -
  • 11 сард явагдах сургалтууддаа элсэлт авч эхэллээ
research
  • 10/26
  • 2021

11 сард явагдах сургалтууддаа элсэлт авч эхэллээ

Систем Центр сургалтын төв нь 11 сард явагдах дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. Бид мэдээлэл технологийн чиглэлээр 60+ сургалтыг албан ёсны хөтөлбөрийн дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай Монгол, Гадаад багштайгаар явуулж байгаа бөгөөд та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгууллагад зориулсан тухайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах боломжтой. 

enlightenedMicorsoft PowerBI сургалт: 

Microsoft Power BI нь бизнесийн нэгж, баг цаашлаад хувь хүнд зориулсан олон төрлийн өгөгдлийг нэгтгэх, дүрслэх, тайлагнах Бизнесийн ухаалаг системийн цогц бүтээгдэхүүн юм. Тухайн байгууллага, нэгжийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж, бодит үр дүн дээр тулгуурлан илүү оновчтой шийдэл гаргах боломжийг бий болгодог.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedVMWare VCP 7.0 сургалт: 

Энэхүү  сургалт нь VMware vSphere® 7.0 -г суулгах, тохируулах болон удирдаж сурахад чиглэгдсэн байх болно.Мөн байгууллагуудад чиглэсэн vSphere-ийг нарийвчлан судалж, удирдан зохион байгуулах чадварыг эзэмшинэ.Та энэхүү сургалтанд хамрагдсанаар Software-defined дата төвд ашигладаг бусад VMware технологиудын суурь үндсэн мэдлэгтэй болох юм.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedISACA CISA сургалт: 

Certified Information Systems Auditor - CISA нь аж ахуйн нэгжийн мэдээллийн технологи болон бизнесийн байгууллагад стандартыг дагаж мөрдөх, нийцлийг хангах, эмзэг сул талыг удирдах, ур чадвартай ажилтанг бий болгох, шийдэл санал болгох, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үнэ цэнийг бий болгодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат юм. Мэдээллийн системийн аудитороор ажиллахыг хүссэн хүн бүрийн сонголт бол CISA байдаг.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedCisco CCNA орой сургалт: 

Энэхүү cургалт нь сүлжээний инженерүүд болон IP сүлжээний мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан сургалт юм. Сургалтын агуулгад сүлжээний бүтэц,бүрэлдэхүүн хэсгүүд болон сүлжээний төхөөрөмжүүд дээр ашиглагддаг технологиуд багтана. Уг сургалтанд хамрагдсанаар дотоод(LAN), гадаад сүлжээ (WAN), утасгүй сүлжээ (Wireless)-ий холболт,бүтэц зохион байгуулалт, тохиргоо болон аюулгүй байдал мөн сүлжээний автоматжуулалтын талаар ойлголттой болно.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedCisco CCNP ENCore сургалт: 

Cisco Enterprise Network Core Technologies ENCOR 350-401 шалгалт нь CCNP болон CCIE Enterprise сертификат авахад заавал өгөх шаардлагатай үндсэн шалгалт юм. CCNP ENCORE сургалт нь Dual stack (IPv4 and IPv6) architecture, Virtualization, Infrastructure, Network assurance, Security, Automation гэсэн агуулгуудыг багтаасан ба байгууллагын сүлжээний үндсэн технологиудын мэдлэгийг олгоно.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedEC-Council Certified Ethical Hacker v11 | CEH сургалт: 

Энэ сургалтаар таныг хакеруудын ашигладаг техник болон tool-үүдээр хангаж, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн шиг байгууллагуудыг хакердах маягаар явагддагаараа онцлогтой. Сургалтаар Ёс Зүйт хакерын Хэрхэн мэдээлэл цуглуулах, Хэрхэн системүүдрүү нэвтрэх, Хэрхэн давуу эрх хэрхэн олж авах, Ирээдүйд дахин хандах арга замаа нээх, Бүх ул мөрөө устгах гэсэн 5н үе шатны талаар дэлгэрэнгүйг суралцах болно. 

“Хакерыг дийлэхийн тулд хакер шиг сэтгэх хэрэгтэй”

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedRedHat System Administrator 

Уг сургалтанд хамрагдсанаар та Red Hat Enterprise Linux орчинг удирдах гол ур чадвар, мэдлэгийг эзэмшинэ. 

Сургалтанд бүртгүүлэх

Та бүхэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтаар хамтран ажиллах хүсэлтэй бол mail manager@ict-training.mn хаягаар болон 75759997, 99922050 дугаараар холбогдоно уу.