Систем Центр сургалтын төв нь 10 сард явагдах дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. Бид мэдээлэл технологийн чиглэлээр 60+ сургалтыг албан ёсны хөтөлбөрийн дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай Монгол, Гадаад багштайгаар явуулж байгаа бөгөөд та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгууллагад зориулсан тухайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах боломжтой.
Cisco CCNA өдөр/орой сургалт:
Энэхүү cургалт нь сүлжээний инженерүүд болон IP сүлжээний мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан сургалт юм. Сургалтын агуулгад сүлжээний бүтэц,бүрэлдэхүүн хэсгүүд болон сүлжээний төхөөрөмжүүд дээр ашиглагддаг технологиуд багтана. Уг сургалтанд хамрагдсанаар дотоод(LAN), гадаад сүлжээ (WAN), утасгүй сүлжээ (Wireless)-ий холболт,бүтэц зохион байгуулалт, тохиргоо болон аюулгүй байдал мөн сүлжээний автоматжуулалтын талаар ойлголттой болно.
Cisco CCNP ENCore сургалт:
Cisco Enterprise Network Core Technologies ENCOR 350-401 шалгалт нь CCNP болон CCIE Enterprise сертификат авахад заавал өгөх шаардлагатай үндсэн шалгалт юм. CCNP ENCORE сургалт нь Dual stack (IPv4 and IPv6) architecture, Virtualization, Infrastructure, Network assurance, Security, Automation гэсэн агуулгуудыг багтаасан ба байгууллагын сүлжээний үндсэн технологиудын мэдлэгийг олгоно.
Docker & Kubernet сургалт:
Хамгийн анхны Монгол багштай явагдах Docker & Kubernet хосолсон хөтөлбөр
Basic Python
Python бол энгийн синтакстай, хүчирхэг номын сан бүхий програмчлалын хэл юм. Энэ бол хөрвүүлэгдэх өргөн боломжтой програм бөгөөд дотроо
хүчирхэг дибагер болон профилер зэргийг агуулсан програмчлалын баялаг орчин бүхий хэл юм. Анхлан сурагчдад хялбар бөгөөд дата хайгуулын
олон шинжлэх ухааны салбарт өргөн хэрэглэгддэг. Энэ сургалт нь өмнө нь програмчлалын хэлний туршлагагүй суралцагчдад зориулсан сургалт юм.
CompTIA Server+
Энэхүү сургалтаар та стореж сервер болон системийн физик бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийг сольж, шинэчлэх, төлөвлөлт хийх, серверийн зохион байгуулалт, үйлдлийн системүүдийг суулгах, тохируулах, шинэчлэх, серверийн сүлжээ, аюулгүй байдал, Patch менежментийн талаар суралцах болно.
CompTIA Linux+
CompTIA Linux + нь Линукс ашиглан автомашин, ухаалаг гар утаснаас эхлээд сервер ба суперкомпютер хүртэлх бүх зүйлийг удирдахад зориулагдсан IT мэргэжилтнүүдэд зориулагдсан бөгөөд олон тооны аж ахуйн нэгжүүд Линуксийг үүл, цахим аюулгүй байдал, гар утасны болон вэб удирдлагын програмуудад ашигладаг.
CompTIA Linux + нь Linux major тархалт, Linux командын шугам, суурь засвар, worsktation суурилуулах, тохируулах зэрэг сүлжээн дэх түгээмэл түгээмэл ажлуудыг хамардаг.
CompTIA A+
Энэхүү сургалтаар та мэдээллийн технологийн ерөнхий суурь ойлголтыг анхан шатнаас нь эхлүүлэн суралцах бөгөөд энэ сургалт нь IT салбарыг сонирхдог, энэ чиглэлээр карьераа эхлүүлэхээр төлөвлөж буй хэн бүхэнд зориулсан цогц хөтөлбөр юм.
Та бүхэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтаар хамтран ажиллах хүсэлтэй бол manager@ict-training.mn хаягаар болон 75759997, 99922050 дугаараар холбогдоно уу.
Comments