Posts

  • Home -
  • news -
  • 8 сард явагдах сургалтууддаа элсэлт авч эхэллээ
research
  • 08/06
  • 2021

8 сард явагдах сургалтууддаа элсэлт авч эхэллээ

Систем Центр сургалтын төв нь 8 сард явагдах дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. Бид мэдээлэл технологийн чиглэлээр 50+ сургалтыг албан ёсны хөтөлбөрийн дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай Монгол, Гадаад багштайгаар явуулж байгаа бөгөөд та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгууллагад зориулсан тухайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах боломжтой. 

enlightenedCisco CCNA өдөр/орой сургалт: 

Энэхүү cургалт нь сүлжээний инженерүүд болон IP сүлжээний мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан сургалт юм. Сургалтын агуулгад сүлжээний бүтэц,бүрэлдэхүүн хэсгүүд болон сүлжээний төхөөрөмжүүд дээр ашиглагддаг технологиуд багтана. Уг сургалтанд хамрагдсанаар дотоод(LAN), гадаад сүлжээ (WAN), утасгүй сүлжээ (Wireless)-ий холболт,бүтэц зохион байгуулалт, тохиргоо болон аюулгүй байдал мөн сүлжээний автоматжуулалтын талаар ойлголттой болно.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedDocker & Kubernet сургалт: 

Хамгийн анхны Монгол багштай явагдах Docker & Kubernet хосолсон хөтөлбөр

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedEC-Council Certified Ethical Hacker v11 | CEH сургалт: 

Энэ сургалтаар таныг хакеруудын ашигладаг техник болон tool-үүдээр хангаж, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн шиг байгууллагуудыг хакердах маягаар явагддагаараа онцлогтой. Сургалтаар Ёс Зүйт хакерын Хэрхэн мэдээлэл цуглуулах, Хэрхэн системүүдрүү нэвтрэх, Хэрхэн давуу эрх хэрхэн олж авах, Ирээдүйд дахин хандах арга замаа нээх, Бүх ул мөрөө устгах гэсэн 5н үе шатны талаар дэлгэрэнгүйг суралцах болно. 

“Хакерыг дийлэхийн тулд хакер шиг сэтгэх хэрэгтэй”

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedCisco DevNET Associate сургалт: 

DevNet Associate нь сүлжээний инженерүүдэд хөгжүүлэгч(developer) –ийн мэдлэг, ур чадвар олгох сургалт юм. Энэхүү сургалтанд хамрагдсанаар software development, network automation, api, docker, devops зэрэг технологиудын талаар мэдлэг эзэмших болно.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedEC-Councol Certified Network Defender 

Энэхүү сургалтанд хамрагдсанаар та сүлжээний аюулгүй байдлын суурь ойлголтыг ээзмшихээс гадна сүлжээний аюулгүй байдлыг хангах, удирдах, халдлагыг илрүүлэх, халдлагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар суралцах болно. Та сүлжээгээ гадны халдлагаас сэргийлж  аюулгүй байдлаа хангахыг хүсвэл Cisco CCNA дараагийн алхам  CND Certified Network Defender байх болно.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedBasic Python 

Python бол энгийн синтакстай, хүчирхэг номын сан бүхий програмчлалын хэл юм. Энэ бол хөрвүүлэгдэх өргөн боломжтой програм бөгөөд дотроо
хүчирхэг дибагер болон профилер зэргийг агуулсан програмчлалын баялаг орчин бүхий хэл юм. Анхлан сурагчдад хялбар бөгөөд дата хайгуулын
олон шинжлэх ухааны салбарт өргөн хэрэглэгддэг. Энэ сургалт нь өмнө нь програмчлалын хэлний туршлагагүй суралцагчдад зориулсан сургалт юм.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedCompTIA Server+

Энэхүү сургалтаар та стореж сервер болон системийн физик бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийг сольж, шинэчлэх, төлөвлөлт хийх, серверийн зохион байгуулалт, үйлдлийн системүүдийг суулгах, тохируулах, шинэчлэх, серверийн сүлжээ, аюулгүй байдал, Patch менежментийн талаар суралцах болно. 

Сургалтанд бүртгүүлэх 

Та бүхэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтаар хамтран ажиллах хүсэлтэй бол mail manager@ict-training.mn хаягаар болон 75759997, 99922050 дугаараар холбогдоно уу.