Систем Центр сургалтын төв нь 6 сард явагдах дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. Бид мэдээлэл технологийн чиглэлээр 50+ сургалтыг албан ёсны хөтөлбөрийн дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай Монгол, Гадаад багштайгаар явуулж байгаа бөгөөд та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгууллагад зориулсан тухайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах боломжтой.
Cisco CCNA өдөр/орой сургалт:
Энэхүү cургалт нь сүлжээний инженерүүд болон IP сүлжээний мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан сургалт юм. Сургалтын агуулгад сүлжээний бүтэц,бүрэлдэхүүн хэсгүүд болон сүлжээний төхөөрөмжүүд дээр ашиглагддаг технологиуд багтана. Уг сургалтанд хамрагдсанаар дотоод(LAN), гадаад сүлжээ (WAN), утасгүй сүлжээ (Wireless)-ий холболт,бүтэц зохион байгуулалт, тохиргоо болон аюулгүй байдал мөн сүлжээний автоматжуулалтын талаар ойлголттой болно.
ISACA COBIT 5 FOUNDATION сургалт:
COBIT® 5 Foundation нь интерактив байдлаар танхимд суурилсан сургалт ба мэдээлэл технологийн засаглалын тогтолцоо хэрэгцээнд тулгуурлан хамгийн сүүлийн үеийн ойлголтыг эзэмшүүлнэ. Энэхүү сургалт нь COBIT-ийн суурь түвшний мэдлэгийг олж авахыг хүссэн хүн бүрт логик жишээнд тулгуурласан аргыг ашиглан мэдээлэл технологийн засаглалын талаар тайлбарладаг.
Docker & Kubernet сургалт:
Хамгийн анхны Монгол багштай явагдах Docker & Kubernet хосолсон хөтөлбөр
EC-Council Certified Ethical Hacker v11 | CEH сургалт:
Энэ сургалтаар таныг хакеруудын ашигладаг техник болон tool-үүдээр хангаж, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн шиг байгууллагуудыг хакердах маягаар явагддагаараа онцлогтой. Сургалтаар Ёс Зүйт хакерын Хэрхэн мэдээлэл цуглуулах, Хэрхэн системүүдрүү нэвтрэх, Хэрхэн давуу эрх хэрхэн олж авах, Ирээдүйд дахин хандах арга замаа нээх, Бүх ул мөрөө устгах гэсэн 5н үе шатны талаар дэлгэрэнгүйг суралцах болно.
“Хакерыг дийлэхийн тулд хакер шиг сэтгэх хэрэгтэй”
Cisco DevNET Associate сургалт:
DevNet Associate нь сүлжээний инженерүүдэд хөгжүүлэгч(developer) –ийн мэдлэг, ур чадвар олгох сургалт юм. Энэхүү сургалтанд хамрагдсанаар software development, network automation, api, docker, devops зэрэг технологиудын талаар мэдлэг эзэмших болно.
Micorsoft PowerBI сургалт:
Microsoft Power BI нь бизнесийн нэгж, баг цаашлаад хувь хүнд зориулсан олон төрлийн өгөгдлийг нэгтгэх, дүрслэх, тайлагнах Бизнесийн ухаалаг системийн цогц бүтээгдэхүүн юм. Тухайн байгууллага, нэгжийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж, бодит үр дүн дээр тулгуурлан илүү оновчтой шийдэл гаргах боломжийг бий болгодог.
MikroTIK MTCRE сургалт:
Энэхүү сургалтанд сууснаар та чиглүүлэгдсэн MikroTik RouterOS сүлжээний тохиргоог төлөвлөх, хэрэгжүүлэх, дибаг хийх чадвартай болно.
Та бүхэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтаар хамтран ажиллах хүсэлтэй бол manager@ict-training.mn хаягаар болон 75759997, 99922050 дугаараар холбогдоно уу.
Comments