Posts

  • Home -
  • news -
  • 5 сард явагдах сургалтын мэдээлэл
research
  • 05/01
  • 2021

5 сард явагдах сургалтын мэдээлэл

Систем Центр сургалтын төв нь 5 сард явагдах дараах сургалтууддаа элсэлт авч эхэллээ. Бид мэдээлэл технологийн чиглэлээр 50+ сургалтыг албан ёсны хөтөлбөрийн дагуу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай Монгол, Гадаад багштайгаар явуулж байгаа бөгөөд та бүхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгууллагад зориулсан тухайлсан хөтөлбөрөөр сургалт явуулах боломжтой. 

enlightenedVMWare VCP 7.0 сургалт: 

Энэхүү  сургалт нь VMware vSphere® 7.0 -г суулгах, тохируулах болон удирдаж сурахад чиглэгдсэн байх болно.Мөн байгууллагуудад чиглэсэн vSphere-ийг нарийвчлан судалж, удирдан зохион байгуулах чадварыг эзэмшинэ.Та энэхүү сургалтанд хамрагдсанаар Software-defined дата төвд ашигладаг бусад VMware технологиудын суурь үндсэн мэдлэгтэй болох юм.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedCisco CCNA өдөр/орой сургалт: 

Энэхүү cургалт нь сүлжээний инженерүүд болон IP сүлжээний мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан сургалт юм. Сургалтын агуулгад сүлжээний бүтэц,бүрэлдэхүүн хэсгүүд болон сүлжээний төхөөрөмжүүд дээр ашиглагддаг технологиуд багтана. Уг сургалтанд хамрагдсанаар дотоод(LAN), гадаад сүлжээ (WAN), утасгүй сүлжээ (Wireless)-ий холболт,бүтэц зохион байгуулалт, тохиргоо болон аюулгүй байдал мөн сүлжээний автоматжуулалтын талаар ойлголттой болно.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedISACA COBIT 5 FOUNDATION сургалт: 

COBIT® 5 Foundation нь интерактив байдлаар танхимд суурилсан сургалт ба мэдээлэл технологийн засаглалын тогтолцоо хэрэгцээнд тулгуурлан хамгийн сүүлийн үеийн ойлголтыг эзэмшүүлнэ. Энэхүү сургалт нь COBIT-ийн суурь түвшний мэдлэгийг олж авахыг хүссэн хүн бүрт логик жишээнд тулгуурласан аргыг ашиглан мэдээлэл технологийн засаглалын талаар тайлбарладаг.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedISACA CISA сургалт: 

Certified Information Systems Auditor - CISA нь аж ахуйн нэгжийн мэдээллийн технологи болон бизнесийн байгууллагад стандартыг дагаж мөрдөх, нийцлийг хангах, эмзэг сул талыг удирдах, ур чадвартай ажилтанг бий болгох, шийдэл санал болгох, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үнэ цэнийг бий болгодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат юм. Мэдээллийн системийн аудитороор ажиллахыг хүссэн хүн бүрийн сонголт бол CISA байдаг.

Сургалтанд бүртгүүлэх

enlightenedDocker & Kubernet сургалт: 

Хамгийн анхны Монгол багштай явагдах Docker & Kubernet хосолсон хөтөлбөр

Сургалтанд бүртгүүлэх

Та бүхэн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтаар хамтран ажиллах хүсэлтэй бол mail manager@ict-training.mn хаягаар болон 75759997, 99922050 дугаараар холбогдоно уу. 

 

-o0o-