Posts

  • Home -
  • news -
  • Сүлжээний хамгаалалтын сургалт яагаад хэрэгтэй байгааг илтгэх 5 шалтгаан
research
  • 04/27
  • 2021

Сүлжээний хамгаалалтын сургалт яагаад хэрэгтэй байгааг илтгэх 5 шалтгаан

Мэдээллийн технологийн салбар цаг үеэн дагаад хурдацтай шинэчлэгдэж ирсэн. Шинэ технологиуд гарч ирэхийн хирээр энэхүү салбарт зарим ажлын байр шаардлагагүй болж , ажилчид шинэ зүйлийг эрэлхийлэх шаардлага үүсэж байна. Сүлжээний администратор дээр жишээ авж ярилцъя. Мэдээллийн технологийн салбар дотроо чухал мэргэжлийн нэгд тооцогддог сүлжээний инженер нь сүлжээний тохиргоог хийх , сайжруулалт шинэчлэлт хийх , хянах үүрэгтэй байсан бол хакеруудын тасралтгүй үргэлжлэх довтолгооны эсрэг байгууллагынхаа чухал мэдээллүүдийг , системээ бүрэн бүтэн авч үлдэхийн тулд хакеруудаас хамгаалах шинэ арга техникийг судлах , хакерууд шиг сэтгэх шаардлагатай болжээ. Ажиллах явцдаа давхар хакеруудтай зэрэгцэж шинэ зүйлсийг суралцах нь маш их цаг хугацаа , чадварыг шаарддаг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэх гарц нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт юм. Бид сургалтаас богино хугацаанд мэдээллийг авч , цаашид хөгжих арга ухаанд суралцах боломжтой.

Ирээдүйд сүлжээний админы мэргэжлийн ур чадвар хангалттай биш байх болно

Зөвхөн CCNA, MCSE сертификаттай МТ-ийн админууд аажмаар илүүдэл болж, ирээдүйд ажилд ороход нэмэлт ур чадварыг шаардах болно. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд шинээр гарч ирж буй кибер аюул заналхийллийг эсэргүүцэх хакер шиг сэтгэх хэрэгтэй болж байна. Тасралтгүй өссөөр байгаа цахим гэмт хэргийн тоо нь үүнийг батлан харуулж байна.  

Хакерууд дан ганц сүлжээний мэдлэгтэй администраторын удирдаж , тохируулсан системийг давж орох , мэдээллийг хулгайлах нь цаг хугацааны л асуудал юм. Тэгвэл бид яагаад хүлээх хэрэгтэй вэ? Манай системрүү битгий орж бусниулаарай гээд залбираад суух гэж үү? Мэдээж үгүй, бидэнд гарц байна. Сүлжээний инженерүүдэд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын практик , онолын мэдлэгийг олгох олон улсын сургалтууд бий. Эндээс та богино хугацаанд их хэмжээний мэдлэгийг олж цаашид хөгжих арга барилаа олох боломжтой. Сүлжээний инженерийн ирээдүйд заавал мэдэх ёстой ойлголтод IoT болон Cloud дээр суурилсан бүхий л технологи орж ирсэн.

 

ReportsandData.com сайтын мэдээллэснээр дэлхийд сүлжээний аюулгүй байдлын зах зээлийн хэмжээ 10.2%-г эзэлж, 2019 онд 168.27 тэрбум ам.доллараас 2027 он гэхэд 273.58 тэрбум ам.долларын үнэлгээ авах боломжтой гэж таамаглаж байна.

Та сүлжээний төхөөрөмж шинэ иновацыг хэрэгжүүлэгч дэлхийн шилдэг компани Cisco тухай мэдэх байх. Тэгвэл Cisco шиг  Checkpoint  , AWS, Fortinet компаниуд сүлжээний аюулгүй байдалд багтаж буй чухал ойлголтуудыг жагсаасан байна.

  1. Firewall
  2. Email Security
  3. Anti-virus antimalware
  4. Network Segmentation
  5. Access control
  6. Application security
  7. Behavioral analytics
  8. Cloud security
  9. Data loss prevention system
  10. Mobile Device security
  11. Web security
  12. Wireless security

Эдгээр ойлголтуудыг мэдэж авснаар хурдацтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбарт өөрийн байр сууриа хадгалан үлдэх ба өөрийгөө хөгжүүлж өрсөлдөөнд бэлэн байх болно.

Ажил мэргэжлийн шинэ боломжууд

Сүлжээний аюулгүй байдлын ажилтныг ажилд авах сонирхол нэмэгдэж байгааг байгууллагууд илэрхийлж байна. Сүлжээний администратор , шинжээч жилд дунджаар 62,083 долларын цалинтай. Мэдээллийн технологийн администратороор мэргэшсэн мэргэжилтнүүд сүлжээний аюулгүй байдлын сургалтаар сүлжээний бүрэлдэхүүн хэсэг, бодлого, технологийг сурч мэдэх боломжтой. Олон улсын сертификат авах нь таны чадварыг дээшлүүлэх тул нэр хүндтэй байгууллагад ажилд ороход тусалдаг.

Мөн та уг сургалтанд хамрагдаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шалгалт өгсөн тохиолдолд танд  хоёр дахь удаагаа шалгалт өгөхөд FREE боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна.

-o0o-