Сүлжээний хөгжүүлэгчийн чадварууд ба Cisco DevNet
Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед сүлжээний инженерүүд бид ч мөн адил даган хөгжих шинэ үүд хаалга нээгдэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд орчин үеийн сүлжээний инженерийн заавал эзэмшсэн байх ёстой чадварууд болон сүлжээний хөгжүүлэгч болоход чиглүүлэх Сиско компаниас гаргасан цоо шинэ “DevNet Associate” хэмээх сургалтын талаар танилцуулж байна.
Орчин үеийн сүлжээний инженерийн заавал эзэмшсэн байх чадварууд
Software Defined Network (SDN) гарч ирсэнээр сүлжээний төхөөрөмжүүдийг төвлөрсөн нэг цэгээс удирдах, тохируулах, хянах боломжтой болсон. Сүлжээний төхөөрөмжүүдийг нэгдсэн нэг Controller- оор удирдахаас гадна сүлжээний автоматжуулалтыг хэрэгжүүлэх цоо шинэ боломж гарч ирлээ. Байгууллагын сүлжээндээ автоматжуулалт хэрэгжүүлэхийн тулд та сүлжээний инженерээс сүлжээний хөгжүүлэгч болох шаардлагатай. Сүлжээний хөгжүүлэгч болохын тулд зайлшгүй эзэмшсэн байх чадваруудыг үе шатаар нь ангилж харууллаа:
Эхний шат:
Хоёр дахь шат:
Гурав дах шат:
Нэмэлтээр:
Эдгээр чадваруудыг эзэмшиж чадвал та аж үйлдвэрийн 4-р хувьсгал болох Digital Transmission-нд шилжиж буй бизнессийн байгууллага мөн томоохон компаниудад дутагдаж байгаа, шаардлагатай байгаа орчин үеийн сүлжээний инженер болох болно.
DevNet Associate гэж юу вэ?
Дээрх чадваруудыг эзэмшүүлэхийн тулд мэдээлэл технологийн сургалтаар дэлхийд тэргүүлэгч Сиско компаниас “DevNet Associate“ сургалтыг 2020 онд шинээр гаргаж ирсэн билээ. DevNet Associate сургалт нь сүлжээний инженерт програм хөгжүүлэгчийн чадвар олгох, сүлжээний инженерээс хөгжүүлэгч болгоход зориж байгаа юм.
DevNet сургалтанд хэн хамрагдах боломжтой вэ?
Дараах ажлын байранд ажиллаж байгаа эсвэл ажиллахаар сонирхож буй хүмүүс энэхүү сургалтанд хамрагдаж боломжтой. Үүнд:
Сүлжээний инженерүүдийн хамгийн сайн мэддэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн серфитикатын шатлал бол CCNA - CCNP -CCIE юм. Үүнтэй мөн адилаар DevNet Associate - DevNet Professional -DevNet Expert гэсэн хөгжүүлэгчдэд зориулсан шинэ шатлалууд Сиско гаргаж өнгөрсөн жил олон нийтэд танилцуулсан билээ. Хөгжүүлэгч болох анхан шатны шалгалт нь DevNet Associate бөгөөд дараагийн шат нь DevNet Professional юм. DevNet Professional болохын тулд үндсэн “Core” шалгалт өгөхөөс гадна та бүхэн дараах чиглэлүүдээс өөрсдийн сонирхсон салбарынхаа шалгалтыг өгөх боломжтой. Үүнд:
Уг сургалтанд хамрагдсанаар та дараах чадваруудыг эзэмшинэ:
Сургалт дараах 6 агуулгаас бүрдэнэ.
Дээрх агуулгуудаас Network fundamentals – аас бусад бүх агуулгууд сүлжээний инженерүүдийн хувьд цоо шинэ ойлголтууд учир сонирхолтой байх болно. Бүх агуулгууд дотороо лекц болон практик лабораторуудтай. Мөн сүлжээний талаар ерөнхий ойлголтгүй хэрнээ хөгжүүлэгч болохыг хүссэн хүн бүрт нээлттэй учир нь нийт сургалтын агуулгын 15% -ийг сүлжээний үндсэн суурь ойлголт эзэлнэ.
Бэлтгэсэн: Б. Мөнхбаяр
Монгол Инженер - Дэлхийн Инженер
-oOo-
Comments