Posts

  • Home -
  • news -
  • Яагаад VMWare гэж
research
  • 04/14
  • 2021

Яагаад VMWare гэж

Forbes сэтгүүлийн судалгаа – Топ 10 IT сертификат VMware

Та магадгүй гадны орнуудад ажлын ярилцлагын гол шалгуур нь асуудал шийдвэрлэх , багаар ажиллах , харилцаа хандлагыг түлхүү анхаарч байгааг мөн  тухайн ажил горлигчийн төгссөн сургууль дипломыг төдийлөн чухалд тооцохгүй байгааг сонссон байх. Тэгвэл VCP(VMware Certified Professional) нь VMware суулгах, тохируулах болон удирдаж сурахад чиглэгдсэн ба байгууллагуудад чиглэсэн vSphere-ийг нарийвчлан судалж, асуудал шийдвэрлэх , удирдан зохион байгуулах чадварыг эзэмшиж хөгжүүлэх мөн удирдахыг зорьж буй   IT администраторууд , инженерүүдэд зориулагдсан програм юм.

Саяхан хийсэн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн 10,000 мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдгээрийн  34% нь цалингаа нэмэгдүүсэн нь сертификаттай инженер болсны нэг давуу тал  юм.

Дэлхийн ТОП 10 сертификатын нэг нь VMware ба уг сертификаттай мэргэжилтэнгүүдийн жилийн дундаж цалин $130,226  буюу  ойролцоогоор  370,000,000байдаг.

Дэлхийн 193 оронд хийсэн судалгаагаар нийт VCP сертификаттай мэргэжилтнүүдийг тив улсаар харуулбал:

Канад , Америк , Бразил , Аргентин буюу америкын бүс орчмын газар нутаг

Америк                    Канад                   Бразил                 Мексик                      Колумб

100908                      8853                       3623                       2408                           1053

Ази , авсрали , европын орнууд

Энэтхэг                     Япон                               Хятад                    Герман               Австрали                                

    32104                    25529                                18830                      13062                   10910

 

  • ТОП 6 орныг харьцуулвал

  • Тив, бүс нутгийн бүхлээр нь харьцуулвал

Монгол энэхүү 2020 онд хийгдсэн судалгаагаар <100 бага сертификаттай инженертэй гэсэн үзүүлэлт бий. Үүний нэг шалтгаан нь инженер , мэргэжилтэнгүүд маань заавал гадагшаа явж сургалт болон шалгалт өгдөг хязгаарлагдмал нөхцөлд байсан бол 2020 оноос та Монголдоо эх хэлээрээ мэдлэгээ дээшлүүлж олон улсын  шалгалтаа  өгснөөр  VMware VCP сертификатыг эзэмших боломжтой болсон билээ. Энэхүү боломжийг танд VMware цор ганц албан ёсны сургалтын партнер  Монгол инженер - Дэлхийн инженер уриатай Систем Центрийн хамт олон санал болгож байгаа билээ.

Та VMware professional сертификатаар мэдлэг ур чадвараа баталгаажуулаарай.