Posts

  • Home -
  • news -
  • VMWARE " Виртуалчлалын Талаарх Ерөнхий Ойлголт "
research
  • 10/20
  • 2020

VMWARE " Виртуалчлалын Талаарх Ерөнхий Ойлголт "

VMWARE “ Виртуалчлалын талаарх ерөнхий ойлголт ”

Виртуалчлал нь үндсэн техник хангамжийг програм хангамжаар дүрслэн, нэг хост дээр олон виртуал машин ажиллуулах боломж олгодог технологи юм. Виртуал машин бүр өөр хоорондоо хамааралгүй орших үйлдлий системтэй. Ийнхүү олон виртуал машиг нэг физик сервер дээр ажиллуулж виртуалчилснаар физик нөөцийн үр өгөөжийг дээшлүүлэх боложийг олгодог байна.

Виртуалчлах үйл явц нь х86 серверийн хязгаарлалт болох тухайн цагт зөвхөн нэг үйлдлийн систем, программ хангамж ажиллах хязгаарлалтаас үүсэлтэй хөгжиж иржээ. Энэхүү хязгаарлагдмал байдлын улмаас жижиг хэмжээний дата төв ч мөн адил олон тооны сервер байршуулж тэдгээр сервер нь хүчин чадлынхаа 5-15 хувийг ашигладаг байсан. Энэ нь маш их үр ашиггүй зардлыг бий болгодог. Харин виртуалчлал гарч ирснээр энэхүү асуудлыг шийдсэн.

Өнөөдөр виртуал технологи хөгжихийн хирээр олон дата төв сервер виртуалчлалаа хальж, өгөгдөл хадгалах болон сүлжээний орчин, нөөцийн виртуалчлалыг ашиглаж эхэлжээ. Эдгээр виртуалчлалын төрлүүдээс дурдвал:

What is Virtualization? - YouTube

Серверийн виртуалчлал

Серверийн виртуалчлал нь олон үйлдлийн системийг нэг физик сервер дээр өндөр үр ашигтай виртуал машин хэлбэрээр ажиллуулах боломжийг олгодог.

Сүлжээний виртуалчлал

Физик сүлжээний нэгэн адилаар сүлжээний виртуалчлал нь систем, программ хангамжуудыг физик сүлжээнд ажиллаж байгаа мэт виртуал сүлжээнд ажиллуулах боломжийг олгодог.Мөн өөр хоорондоо харилцан хамааралгүй логик сүлжээний төхөөрөмжүүд болон ажилладаг. Жишээ нь: Сүлжээний дамжуулагч төхөөрөмж , Ачаалал тэнцвэржүүлэгч, сүлжээний замчлагч, галт хана зэргийг дурдаж болно.

Өгөгдлийн сангийн виртуалчлал

Бидний мэдэх өгөгдөл хадгалах физик төхөөрөмжийг серверийн өөрийн диск болох локал дискний тусламжтайгаар виртуайл сторэйж болгон орлож илүү үр ашигтайгаар ашиглах боломж олгодог виртуалчлалын төрөл

Эцсийн хэрэглэгчийн систем виртуалчлал

Энэ нь эцсийн хэрэглэгч буюу байгууллагын ажилчдыг компьютеруудыг төв сервертэй холбогдон ажиллах, тэдгээрийг нэгдсэн байдлаар удирдах , файлыг хадгалах, ашиглах боломжийг олгодог виртуалчлалын төрөл. Ингэснээр эцсийн хэрэглэгч дээрх аюулгүй байда сайжирч өдөр бүр өөрчлөгдөн , нэмэгдэх хэрэгцээнд илүү хурдан хариу өгөх боломж , хүссэн газраасаа өөрийн зөөврийн болон суурин компьютер, таблет, утас ашиглан ажлын компьютертайгаа хялбар холбогдох боломжийг олгодог байна.

Дээрх болон илүү ихийг та бүхэн манай сургалтанд хамрагдсанаар олж авах боломжтой.

Монголд цор ганц VMWare сургалт явуулах албан ёсны эрхтэй төв бол Систем Центр юм.

-> Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл үзэх