Course List

  • Home -
  • Course List

Microsoft Certified Solutions Associate

MCSA 2016 сургалт нь дунд шатны сервер админ сургалт юм. Энэ сургалтаар виндовс системийн хамгийн чухал үндсэн суурь ойлголтыг та олж авах...

course

MCSA 2016 сургалт нь дунд шатны сервер админ сургалт юм. Энэ сургалтаар виндовс системийн хамгийн чухал үндсэн суурь ойлголтыг та олж авах болно. Уг сургалтаар та виндовс серверийг хэрхэн суулгах, хэрхэн удирдах, хэрхэн тайлан гаргаж авах, суулгахад тулгардаг асуудлууд, суулгасны дараа хэрхэн best practice байдлаар байгууллагадаа ашиглах, асуудал гарвал хэрхэн бие даан шийдвэрлэдэг болох гэх мэт маш өгөөжтэй практик сургалт юм.

 

Өдөр 1 (8 hours):

  • Active Directory үндсэн ойлголтын талаар суралцана
  • Домайн контроллерын үндсэн ойлголтын талаар суралцана
  • Домайн контроллерын site, tree, forest, security группын төрлийг хэзээ, хэрхэн, юунд ашигладаг талаар суралцана
  • Active Directory системийн ашиглах шаардлагууд юу юу байдаг вэ хэрхэн бэлдэх талаар суралцана
  • IT болон IT засаглалыг хэрхэн бэлдэх талаар суралцана.
  • AD болон Файл серверийн GBAC/RBAC, DAC/FCI талаар суралцана.
  • Micorosoft лицензийн талаар үндсэн ойлголт
  • KMS серверийн талаар ойлголт, туршилт

2, 3 дахь өдөр (16 hours):

  • Group Policy-н талаар үндсэн ойлголт
  • Практикт хэрхэн үр бүтээмжтэйгээр Group Policy-г ашиглах талаар суралцана.
  • PowerShell талаар үндсэн ойлголт
  • PowerShell нэвтрүүлэлтэнд, тайлан гаргаж авах дээр, системийн өөрчлөлт дээр хэрхэн ашиглах талаар практик ойлголт
  • Серверийн remote админ хийх талаар(RDP, Admin$,Regedit, Shutdown, Psexec, Powershell,Dameware, Ssh, vpro, sc, remote control гэх мэт)
  • ADRMS системийг AD дээр хэрхэн ашиглах талаар практик
  • Сертификат серверийг AD дээр хэрхэн ашиглах талаар практик
  • Сертификат сервер үндсэн ойлголт
  • Сертификат сервер advanced features (CRL, Templates, AD etokens for MFA, SMIME, Certs, SSL сертификат for Линукс болон Windows)

4 дэх өдөр (8 hours):

  • Multi-site AD-г талаар үндсэн ойлголт
  • Multi-site AD-г хэрхэн ашиглах, хэзээ ямар тохиолдолд ашиглах, практикт тулгардаг асуудлуудын талаар суралцана.
  • Multi-site AD архитектор дизайны талаар суралцана.

5 дахь өдөр (8hours):

  • Домайн контроллерыг Role-д хэрхэн шилжүүлэх, шаардлагагүй үйлчилгээг хэрхэн цэвэрлэх metadata cleanup хийх
  • FRS vs DFS үйлчилгээний талаар суралцана.
  • Multi-domain Active Directory хэрхэн үүсгэдэг, хэзээ үүсгэх, амьдрал дээрх бодит асуудлууд юу байдаг талаар суралцана.
  • Active Directory-н хувилбаруудын хоорондын асуудлууд юу байдаг. Хэрхэн шийдвэрлэх талаар суралцана.
  • Active Directory-н практикт хэрхэн хяналтыг хийдэг талаар суралцана.

 

MCSA 2016 сургалтын багш Б. Мөнхтүвшин

Microsoft Certified Professional/MCP 
Microsoft Certified System Administrator/MCSA 
Microsoft Certified System Engineer/MCSE 
Microsoft Certified Technical Specialist/MCTS
Microsoft Certified IT Professional Enterprise Administrator/MCITP EA